Бидний тухай

Сонгдогийн уламжлал, Сөүлийн чанар

1981 онд Сөүл хотод эхэлсэн бүдүүн, шулуун гэдэсний төрөлжсөн эмчилгээний туршлагыг 2014 оноос Монголд үргэлжлүүлж байна.

Эрхэм зорилго

Үйлчлүүлэгчээ дээдэлсэн, нотолгоонд суурилсан аюулгүй, сэтгэл ханамжтай тусламж үйлчилгээ үзүүлдэг олонд танигдсан эмнэлэг болох

Алсын хараа

Хоол боловсруулах эрхтний эмгэг, бүдүүн шулуун гэдэсний цогц тусламж үйлчилгээгээр тэргүүлэх нэгэн эмнэлэг болох

Үнэт зүйлс

Үйлчлүүлэгчээ дээдлэх · Шуурхай тусламж үйлчилгээ · Сэтгэл ханамжтай тусламж үйлчилгээ

Түүхэн замнал

1981 оноос өнөөг хүртэл

  1. 1981

    Мэс заслын эмч Ли Жонг Гюүн БНСУ-ын Сөүл хотод анхны хувийн эмнэлэг болох Сөүл Сонгдо эмнэлгийг үүсгэн байгуулж, бүдүүн, шулуун гэдэсний өвчний төрөлжсөн эмчилгээний тогтолцоог хөгжүүлсэн.

  2. 2007

    Монгол Улсад Улаанбаатар Сонгдо эмнэлэг (UBSD)-ийг үүсгэн байгуулж, Солонгосын Сонгдо эмнэлгийн эмчилгээ, мэс заслын туршлага болон эмнэлгийн менежментийн арга барилыг Монголд нэвтрүүлсэн.

  3. 2014

    “Сөүл” эмнэлгийг үүсгэн байгуулж, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, мэс засал, урьдчилан сэргийлэх багцын шинжилгээ чиглэлээр хэвтэн эмчлүүлэх 45 ортойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

  4. 2016

    Ерөнхий мэс засал болон дотор, бүдүүн шулуун гэдэсний оношлогоо, эмчилгээ, хоол боловсруулах, уушги, зүрх судас, дотоод шүүрэл, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, лаборатори, урьдчилан сэргийлэх багцын тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн.

  5. 2018

    Иргэдэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн.

  6. 2024

    Аарцгийн ёроолын 3D ЭХО үзлэг, эс өсгөвөрлөх дархлааны лаборатори (үүдэл эсийн судалгаа, оношлогоо, эмчилгээ), нүүрсхүчлийн хий (CO₂)-н эмчилгээг шинээр нэвтрүүлсэн.

  7. 2026

    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлагыг 3 дахь удаагаа хангаж магадлан итгэмжлэгдсэн.

Үүсгэн байгуулагч

Lee Jong Kyun (Ли Жонг Гюүн)

АУ-ны доктор, профессор, бүдүүн шулуун гэдэсний мэс заслын зөвлөх эмч

Мэс заслын эмч Ли Жонг Гюүн 1981 онд БНСУ-ын Сөүл хотод анхны хувийн эмнэлэг болох Сөүл Сонгдо эмнэлгийг үүсгэн байгуулж, бүдүүн, шулуун гэдэсний өвчний төрөлжсөн эмчилгээний тогтолцоог хөгжүүлсэн. 2007 онд Улаанбаатар Сонгдо эмнэлэг, 2014 онд “Сөүл” эмнэлгийг байгуулж, Солонгосын мэс заслын туршлага, эмнэлгийн менежментийн арга барилыг Монголд нэвтрүүлсэн.

Lee Jong Kyun (Ли Жонг Гюүн)

Хамт олон

Манай баг

Сөүл эмнэлгийн хамт олон
Сөүл эмнэлгийн эмч
Сөүл эмнэлгийн эмч
Сөүл эмнэлгийн эмч

Эрдэм шинжилгээ, хурал

Олон улсын хамтын ажиллагаа

Монгол-Солонгосын колопроктологийн симпозиумыг 2017 оноос хойш 6 удаа зохион байгуулсан.

Монгол-Солонгосын анхдугаар хамтарсан хурал
2017 — Монгол-Солонгосын анхдугаар хамтарсан хурал
Монгол-Солонгосын II колопроктологийн симпозиум
2019 — Монгол-Солонгосын II колопроктологийн симпозиум
Монгол-Солонгосын III колопроктологийн симпозиум
2022 — Монгол-Солонгосын III колопроктологийн симпозиум
Монгол-Солонгосын IV олон улсын колопроктологийн симпозиум
2024 — Монгол-Солонгосын IV олон улсын колопроктологийн симпозиум
Монгол-Солонгосын V колопроктологийн симпозиум
2025 — Монгол-Солонгосын V колопроктологийн симпозиум
Монгол-Солонгосын VI колопроктологийн симпозиум
2026 — Монгол-Солонгосын VI колопроктологийн симпозиум
Симпозиумын зураг
Симпозиумын зураг
Симпозиумын зураг
Симпозиумын зураг

Эрүүл мэнддээ анхаарах цаг

Урьдчилан цаг авах шаардлагагүй — ажиллах цагаар шууд ирж үйлчлүүлээрэй.

Цаг авах шаардлагагүй

Шууд ирж үйлчлүүлээрэй

Манай эмнэлэгт урьдчилан цаг захиалах шаардлагагүй. Доорх ажиллах цагийн хуваарийн дагуу шууд ирж үйлчлүүлнэ үү.

Ажиллах цагийн хуваарь

УБ, Сүхбаатар дүүрэг 11-р хороо, 7-р хороолол, Ногоон нуурын гудамж, ХАНГАЙ хотхоны баруун талд 6 давхар цагаан барилга
Холбоо барих: 7706-1111