
Тусламж үйлчилгээ
Дурангийн оношлогоо, эмчилгээ
Ходоод, бүдүүн гэдэсний дуран, унтуулгатай дуран, биопси, ургацаг авах.
Мэргэшсэн, туршлагатай дурангийн эмч, сувилагч нар хоол боловсруулах замын эмгэгийн оношлогоо, эмчилгээг үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг хангасан орчинд үзүүлдэг.
Дурангийн өрөө нь ариутгал, халдваргүйжилтийн тусгай хэсэгтэй. Стандартын дагуу озон-кварцтай дуран хадгалах шүүгээ, бүрэн автомат угаалгын машинаар өндөр түвшний халдваргүйжүүлэлт, ариутгал хийдэг.
Оношлогоо
- Ходоодны дурангийн шинжилгээ
- Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ
- Унтуулгатай дурангийн шинжилгээ
- Эдийн шинжилгээ (биопси)
Эмчилгээ
- Ходоод, бүдүүн гэдэсний ургацаг авах
- Хоол боловсруулах замын шархны цус алдалтыг тогтоох, хавчаар тавих
- Судас боох
- Гадны биет авах


Эрүүл мэнддээ анхаарах цаг
Урьдчилан цаг авах шаардлагагүй — ажиллах цагаар шууд ирж үйлчлүүлээрэй.