
Тусламж үйлчилгээ
Клиник лаборатори
Бүрэн автомат анализатороор биохими, гематологи, иммунологи, серологийн шинжилгээ.
Beckman Coulter Access 2 бүрэн автомат анализаторууд, БНСУ-ын урвалж, оношлуур ашиглан биохими, гематологи, клиник хими, иммунологи, серологийн шинжилгээ хийж, чанарын гадаад үнэлгээнд тогтмол хамрагддаг.
Шинжилгээний үзүүлэлт бүрээр дотоод хяналтыг тогтмол явуулдаг. Эмнэлгийн нэгдсэн цахим системтэй холбогдсон тул шинжилгээний хариугаа хаанаас ч цахимаар авах боломжтой.
Биохимийн шинжилгээ
- Элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагаа
- Бөөрний үйл ажиллагаа
- Нүүрс ус, өөх тосны солилцоо
- Цус багадалт
- Электролит, эрдэс бодис
Иммунологийн шинжилгээ
- Элэгний вирусын маркер
- Хавдрын маркер
- Бамбай булчирхайн даавар
- Бэлгийн даавар
- Зүрхний маркер
- Иммуноглобулин
Гематологи, серологи, клиник хими
- Цусны ерөнхий шинжилгээ
- Бүлэгнэлтийн шинжилгээ
- Цусны ABO, резус бүлэг, хувийн тохироо
- Тэмбүү илрүүлэх
- Хеликобактерийн шинжилгээ
- Шээсний ерөнхий болон нарийвчилсан шинжилгээ

Эрүүл мэнддээ анхаарах цаг
Урьдчилан цаг авах шаардлагагүй — ажиллах цагаар шууд ирж үйлчлүүлээрэй.