
Тусламж үйлчилгээ
Мэс заслын тусламж үйлчилгээ
Бүдүүн, шулуун гэдэсний болон ерөнхий мэс засал — бага зүслэгтэй, дурангийн орчин үеийн аргаар.
“Сөүл” эмнэлэг нь 12 жилийн хугацаанд бүдүүн, шулуун гэдэсний өвчнийг орчин үеийн оношлогоо, эмчилгээний арга технологид тулгуурлан оношилж, өвчтөнд тохирсон мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж ирсэн.
Шамбарам, шулуун гэдэсний идээт цорго, буглаа, урагдал, салстын урвалт зэрэг төрөл бүрийн бүдүүн шулуун гэдэсний эмгэгийг олон улсын стандартын дагуу оношилж эмчилдэг. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш 25,000 гаруй мэс заслыг 100%-ийн гүйцэтгэлтэйгээр хийсэн.
Өвчтөний биеийн онцлог, өвчний хэлбэрээс хамааран тохирох аргыг сонгож, боломжтой тохиолдолд бага зүслэгтэй дурангийн мэс заслыг хэрэглэснээр мэс заслын дараах өвдөлт, шархны хүндрэл, хэвтэн эмчлүүлэх хугацааг бууруулдаг.
Яаралтай болон төлөвлөгөөт мэс засал
- Шамбарамын мэс засал (PPH, RBL, хатаах тариа)
- Хошногоны архаг идээт цорго / парапроктитын мэс засал (LIFT, ALMC, FLAP)
- Хошного үтрээний цорго
- Хошного, хошного орчмын буглаа нээх
- Хошногоны архаг цууралт (Advancement FLAP)
- Шулуун гэдэс урвах үеийн мэс засал
- Ректоцеле, шулуун гэдэсний болон хярзангийн булчин сэргээх мэс засал
- Ургацаг авах
- Ивэрхий засах мэс засал (цавины, хүйсний, хагалгааны дараах)
- Мухар олгойн мэс засал (дурангаар болон нээлттэй)
- Цөсний хүүдийн мэс засал (дурангаар болон нээлттэй)
- Бүдүүн, нарийн гэдэсний хавдрын мэс засал (дурангаар болон нээлттэй)
- Амбулаторийн мэс ажилбар: хатиг, буглаа, үү, ургацаг, шигдсэн хумс, гадны биет авах, шарх цэгцлэх
BK Flex Focus 800 — бага аарцгийн 3D хэт авиан аппарат (2024 оноос)
- Хярзангийн урагдал болон гэмтэл
- Хошногоны хунигч булчингийн гэмтэл, дутагдал
- Өтгөн гадагшлуулалтын эмгэг
- Аарцгийн ёроолын эрхтнүүдийн хөдөлгөөнийг үнэлэх
- Хошного, шулуун гэдэс орчмын буглаа, үүсгэвэр, архаг идээт цоргыг өндөр нарийвчлалтай оношлох




Эрүүл мэнддээ анхаарах цаг
Урьдчилан цаг авах шаардлагагүй — ажиллах цагаар шууд ирж үйлчлүүлээрэй.